Та бүхний гаргасан санал хүсэлт, гомдол нь бидэнд ажлын бүтээмжээ сайжруулахад тодорхой хувь нэмрээ оруулах болно

Гомдол гаргах:

a) биечлэн – таны асуудлыг хариуцаж байгаа нийгмийн ажилтанд эсвэл өөр ажилтанд сэтгэл дундуур байгаагаа хэлнэ. Нийгмийн ажилтан таны гомдлыг тэмдэглэн бүртгэлийн дугаар олгож барагдуулах тал дээр ажиллана. Гомдол гарсан тухай ниймгийн үйлчилгээний ажилтнууд нийгмийн ахлах ажилтанд мэдэгдэх үүрэгтэй. Байдал дээрдээгүй тохиолдолд нийгмийн үйлчилгээний эрхлэгчид бичгээр эсвэл урьдчилан тохиролцсон уулзалтан дээр энэ тухай мэдэгдэнэ. Хямралд өртөгсөдөд үзүүлэх тусламжтай холбоотой гомдлыг 5 хоногт, хамгааллын байртай холбоотой гомдлыг 15 хоногийн дотор барагдуулна. Гомдол барагдуулсан тухай амаар, (хүсвэл мэдэгдлийг бичгээр өгнө) мэдэгдэх бөгөөд энэ тухай нууцалсан тэмдэглэл үйлдэж гомдол гаргагчийн хувийн хэрэгт оруулна. Гомдол барагдуулсан ажиллагаанд сэтгэл хангалтгүй байгаа бол “Ла Страда” байгууллагын захиралд бичгээр өргөдөл гаргана. Өргөдлийг шалгаж 15 хоногийн дотор хариуг бичгээр мэдэгдэнэ.   

б) нууцаар шөнийн ээлжтэй хамгааллын байрны, “Ла Страда” байгууллагын иргэд хүлээн авах төвд байршуулсан зориулалтын хайрцагт эсвэл шуудангаар илгээнэ. Хайрцгийг сард 1 удаа хамгааллын байрны эрхлэгч шалгаж гомдлыг барагдуулдаг. Гомдол барагдуулсан тухай мэдэгдлийг иргэд хүлээн авах төвийн мэдээллийн самбарт тавина.  

в) та өөрөө сонгож авсан төлөөний хүнээрээ дамжуулан гаргах боломжтой.

Амаар гомдол гаргах тохиолдолд манай байгууллагын орчуулагчийн үйлчилгээг авах боломжтой. Бичгээр гомдол гаргах тохиолдолд нийгмийн ажилтантай харилцдаг хэлээрээ бичнэ. Манай байгууллагаас санал болгож байгаа эсвэл зуучилж байгаа үйлчилгээ сэтгэлд тань хүрэхгүй байх аваас таныг хариуцсан нийгмийн ажилтанд энэ тухай мэдэгдэнэ үү. 

Манай байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг сайжруулах тал дээр танд ямар нэгэн санаа оноо байвал таны асуудлыг хариуцсан нийгмийн ажилтан эсвэл нийгмийн үйлчилгээний эрхлэгчид энэ талаар санал гаргах боломжтой. Ийм тохиолдолд саналыг хүлээн авсан болон хэрхэн шийдсэн талаар хариу өгөх албагүй.