Аюулгүй ажиллах аргачлалын асуултууд ба зааварчилгаа

Гадаад улсад аюулд өртөлгүй хөдөлмөр эрхлэх арван дүрэм

1.

Амьдрах газар, хийх ажлынхаа талаар аль болох дэлгэрэнгүй мэдээлэл олж авахыг хичээ.

2.

Гэртээ хөдөлмөрийн гэрээний хуулбар, гадаад улсад оршин суух болон холбоо барих хаяг, бусад мэдээллээ үлдээ.

3.

Үүнээс гадна гадаад паспортын хуулбар, одоо байгаа үеийнхээ цээж зургийг гэртээ үлдээхэд илүүдэхгүй.

4.

Эх орондоо амьдардаг таны итгэлийг даах хүнтэй тогтмол харьцаатай байх нь маш чухал.

5.

Гадаад улсад байх хугацаандаа гадаад паспортоо бусдад өгч болохгүй, байнга биедээ авч явна.

6.

Хэрэв та Европын Холбооны гишүүн орны иргэн бол таны иргэний үнэмлэх Европын Холбооны улс орнуудын нутаг дэвсгэрт хүчинтэй байдаг хэдий ч гадаад паспортоо биэдээ авч явахад илүүдэхгүй. 

7.

Аль болохоор цалингаа бэлнээр бус, дансаар ав.

8.

Ажил зуучлагч эсхүл ажил олгогчоос зээл, ямар нэгэн бэлэг сэлт авч болохгүй.

9.

Ажил зуучлагч эсвэл ажил олгогчийн ааш авир өөрчлөгдөж байгаа эсэхийг сайтар ажигла. Жишээ нь: явах огноог гэнэт өөрчлөх, албан бичиг хөөцөлдөхөө шалтгаангүй хойшлуулах, өөрчлөлтийг хүчээр тулгах гэх мэт.

10.

Та нутгаасаа гарахаасаа өмнө таны амьдрах гэж буй улсад суугаа өөрийнхөө ЭСЯ-ны утас, тухайн улсад үйлчилдэг шуурхай тусламжийн утас, төрийн бус байгууллагатай харилцах утас зэргийг олж аваад явах нь зүйтэй.

Таны ажил болон ажил олгогч асуудалтай байгаа гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Эдгээр асуултад хариулахыг оролдоно уу
  • Дургүй ажлыг албадан хийлгүүлж байна.

  • Хүний нэр хүндийг гутааж доромжилсон нөхцөлд ажиллуулдаг.

  • Таны биеийн байцаалт, бичиг баримтыг хураан авсан.

  • Та хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй байна.

  • Таны хаашаа явах, хэнтэй уулзахыг байнга хянаж шалгадаг.

  • Таны бие болон сэтгэл санаанд халддаг.

  • Таныг хуурч мэхэлсэн.

  • Таныг айлган сүрдүүлдэг.

  • Та ажлаасаа хууль бусаар халагдсан.

  • Дээр дурсан зүйлүүдийн аль нэг нь танд тохиолдсон учраас та одоо Чех Улсад хууль бусаар оршин сууж байгаа.

Дээрх нөхцлүүдийн аль нэгэнд нь тийм гэж хариулсан тохиолдолд та хүнийн наймааны гэмт хэргийн хохирогч болсон эсвэл хүний наймаа, мөлжлөгт өртсөн байж болзошгүй. Хэрэв тийм бол манай байгууллагаас танд хямралын үеийн наад захын тусламж үзүүлэх, хамгаалах байранд оруулах, нийгмийн болон эрх зүйн асуудлаар мэргэжлийн тусалцаа үзүүлэх боломжтой. Хэдийгээр та энд дурдагдаж буй нөхцөлд хамаарах эсэхдээ эргэлзэж байлаа ч манай байгууллагад утсаар хандаарай.

түгээмэл гардаг асуулт

Хүндрэлд орсон үед хандаж болох байгууллагуудын харилцах утас, хаяг
  • БНЧУ-ын Цагдаагийн газар – 158 (www)

  • Түргэн тусламж – 155 (www)

  • Гадаад улсаас Чех Улсад суугаа ЭСЯ, консулын газрын жагсаалт (www)

  • Элчин сайдын яамдуудын хаяг, утас (www)

  • БНЧУ-ын Дотоод хэргийн яам – гадаадын иргэдэд зориулсан мэдээлэл (www)

Би Чех Улсад агентураар дамжуулан ажил хийж байсан бөгөөд нийт 3 сарын цалингаа авч чадахгүй байна. Цалингаа нөхөн олгуулахад та бүхний зүгээс туслах боломжтой юу?

Шүүхэд хандаж өр төлбөрөө гаргуулж болох хэдий ч шүүхийн шийдвэр гартал хугацаа их шаардагдахаас гадна амаргүй зам туулах нь олонтоо. Өр төлбөрөө барагдуулуулахаар эвлэлдэх журмаар ажил олгогч эсвэл ажил зуучлагч (агентур)-тай холбоо барих өөр арга зам байдаг. Хамгийн чухал нь эдгээр аргуудын аль алиныг нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ч ашиглах боломжтой байдаг.  Хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг бичиж манайд хандсан тохиолдолд бидний зүгээс ажил олгогчоос олгоогүй цалинг нөхөн олгуулахад шаардагдах зарим бичиг баримтыг бэлтгэхэд тусална.  

Миний хувьд туршилтын хугацаа дууссан байсан ч ажил олгогч намайг өвчтэй гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Ажил олгогч ийм эрхтэй юү?

Дүрэм журамд тодорхой заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгах боломжтой. Ажил олгогч ажилтныг өвчтэй байх үед ажлаас нь халах эрхгүй, үүнээс гадна ажилтан нь цалингийн нөхөн олговор, өвчилсний (хөдөлмөрийн чадвараа түр алдсны) тэтгэмж авах эрхтэй. Ажил олгогч таныг хууль бусаар ажлаас халсан тохиолдолд та хоёр сарын дотор хөдөлмөрийн гэрээг үндэсгүй цуцалсан тухай нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Ажил олгогч намайг эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй болохын тулд сар бүрийн цалингаасаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлөх үүрэгтэй гэж хэлсэн. Энэ үнэн үү?

Шимтгэлийг ажилтан, ажил олгогчийн аль аль нь төлдөг. Нийт цалингаас 34 хувийг шимтгэлд суутгадаг ч ажилтны нийт цалингаас эрүүл мэндийн даатгалд 4,5 %, нийгмийн даатгалд 6,5 % тус тус суутгадаг. Таны цалингаас суутгах шимтгэлийн хэмжээг цалингийн цахим тооллын аль нэгэн машинаар лавлах боломжтой (https://portal.pohoda.cz/dane-ucetnictvi-mzdy/mzdy-a-prace/kalkulacky/vypocet-ciste-mzdy-pro-rok-2021/).  

Ажил олгогч нь ажилтны цалингаас төрөөс заасан хэмжээнээс хэтрүүлэн суутгах эрхгүй.

Ажил олгогч намайг чөлөө авахыг шаардсан. Би цалингийн нөхөн олговор авах эрхтэй юү?

Цалинтай, цалингүй чөлөө гэдгээс шалтгаална. Цалинтай чөлөө авсан хугацаанд та цалингаа авах эрхтэй. Харин цалингүй чөлөө авсан хугацаанд цалин олгохгүй бөгөөд ажилтан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлаар ажил олгогчтой өөрөөр тохиролцоогүй бол өөрөө хариуцна.

Хэн ч ажилтнаа чөлөө авахыг шаардах эрхгүй, чөлөөг зөвхөн ажилтны хүсэлтээр олгодог гэдгийг анхаарна уу!

Бид хамтдаа таны нөхцөл байдалд шийдэл олно.