Хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөгийг бид тэвчихгүй

Учирсан бэрхшээлээ бусдын тусламжгүйгээр шийдэж чадахгүй байдал хэнд ч тохиолддог. Хэрэв танд тийм зүйл тохиолдоод байгаа бол та цаг алдалгүй манай байгууллагад ханд. Асуудлыг шийдэх арга замыг хамтдаа хайя.

Бид үнэ төлбөргүй тусалдаг

Бид нууцыг чандлан хадгалдаг

Өөрийн хэл дээрх мэдээллийг ол

Čeština

Hledám pomoc

Українська

Отримати допомогу

Български

Търся помощ

Română

Caut ajutor

Таны ажил болон ажил олгогч асуудалтай байгаа гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Эдгээр асуултад хариулахыг оролдоно уу
  • Дургүй ажлыг албадан хийлгүүлж байна.

  • Хүний нэр хүндийг гутааж доромжилсон нөхцөлд ажиллуулдаг.

  • Таны биеийн байцаалт, бичиг баримтыг хураан авсан.

  • Та хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй байна.

  • Таны хаашаа явах, хэнтэй уулзахыг байнга хянаж шалгадаг.

  • Таны бие болон сэтгэл санаанд халддаг.

  • Таныг хуурч мэхэлсэн.

  • Таныг айлган сүрдүүлдэг.

  • Та ажлаасаа хууль бусаар халагдсан.

  • Дээр дурсан зүйлүүдийн аль нэг нь танд тохиолдсон учраас та одоо Чех Улсад хууль бусаар оршин сууж байгаа.

Дээрх нөхцлүүдийн аль нэгэнд нь тийм гэж хариулсан тохиолдолд та хүнийн наймааны гэмт хэргийн хохирогч болсон эсвэл хүний наймаа, мөлжлөгт өртсөн байж болзошгүй. Хэрэв тийм бол манай байгууллагаас танд хямралын үеийн наад захын тусламж үзүүлэх, хамгаалах байранд оруулах, нийгмийн болон эрх зүйн асуудлаар мэргэжлийн тусалцаа үзүүлэх боломжтой. Хэдийгээр та энд дурдагдаж буй нөхцөлд хамаарах эсэхдээ эргэлзэж байлаа ч манай байгууллагад утсаар хандаарай.

Бидний санал болгож буй үйлчилгээ

Бид дор дурдсан тусалцааг хүний наймааны гэмт хэрэг, мөлжлөгт өртсөн хүмүүст үзүүлэх боломжтой. Үүнд,

Яаралтай тусламж

  • Цаашид асуудлаа хэрхэн яаж шийдэх талаар зөвлөгөө өгнө. 

  • Таны зөвшөөрөлгүйгээр таны нууцыг бусдад задруулахгүй.

Материаллаг тусламж

  • Мөнгөн болон материаллаг тусламжид өөрийг тань хамруулна. 

  • Таныг байранд оруулна. 

Нэмэлт тусламж

Хэрэв шаардлагатай бол бид таныг эх орондоо саадгүй буцахад туслана.

Манай зарчмууд

Нэрээ нууцлах ба нууцлал

Таны зөвшөөрөлгүйгээр таны нууцыг бусдад задруулахгүй.

Үнэгүй

Манай үйлчилгээг Чех Улсын иргэд болон гадаадын иргэдэд үнэгүй үзүүлнэ.

Хамааралтай байдал

Бид оршин суугаа статустай, хүйс, арьс өнгө, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг эсвэл үндсээр ялгаварлалгүйгээр бүх хүнд үйлчилгээ үзүүлдэг.

Яг яаж ажилладаг вэ?

Манай нийгмийн ажилтан танд өөрийнх зорилгоо тодорхойлж зорилгодоо хүрэхийн тулд хэдий хэр хугацаа орох талаар төлөвлөгөө гаргахад тусална.

Жишээ нь: байр түрээслэх, шинэ ажил олох, хоол хүнс болон наад захын хэрэгцээний зүйл худалдан авахад шаардагдах мөнгө, мөн хуучин ажил олгогчоос төлөөгүй цалингаа яаж авах талаар зөвлөгөө өгөх гэх мэт.

Бидний зүгээс хэрхэн туслах болон цаашид энэ талаар ямар арга хэмжээ авах тухай мэдээлэл өгнө.

Манай тусламж, үйлчилгээ үнэ төлбөргүй, нууцлагдсан

Таны хайж буй үйлчилгээг “Ла Страда” байгууллага үзүүлдэг эсэхэд эргэлзэж байгаа хэдий ч та дуртай үедээ манайд хандаж болно.

Шуурхай утас

800 077 777 - үнэ төлбөргүй

Гадаадаас залгах бол доорх дугаар руу залгана уу
+420 222 71 71 71

Ажлын цаг

Да-Пү 10 - 17:00
Ба 10 - 14:00

Ажлын бус цагаар “Ла Страда”-гийн шуурхай утсанд дуудлага бичигч ажилладаг бөгөөд таны үлдээсэн дуудлагын дагуу бид эргэж холбоо барина.

Бид ярьдаг хэлнүүд

Та бидэнтэй дараах хэлээр ярилцаж болно:

  • Англи

  • Чех

  • Орос

  • Украин

  • Румын (Да-Лх 10 - 17:00)

  • Тагалог (Лх 12 - 16:00)

Нэрээ нууцлах чат

Харилцаа нь нэрээ нууцлагдсан бөгөөд чат дуусмагц автоматаар устгагддаг.

Ажлын цаг

Да-Пү 10 - 17:00
Ба 10 - 14:00

Бидэнд бичээрэй

түгээмэл гардаг асуулт

Хүндрэлд орсон үед хандаж болох байгууллагуудын харилцах утас, хаяг
  • БНЧУ-ын Цагдаагийн газар – 158 (www)

  • Түргэн тусламж – 155 (www)

  • Гадаад улсаас Чех Улсад суугаа ЭСЯ, консулын газрын жагсаалт (www)

  • Элчин сайдын яамдуудын хаяг, утас (www)

  • БНЧУ-ын Дотоод хэргийн яам – гадаадын иргэдэд зориулсан мэдээлэл (www)

Би Чех Улсад агентураар дамжуулан ажил хийж байсан бөгөөд нийт 3 сарын цалингаа авч чадахгүй байна. Цалингаа нөхөн олгуулахад та бүхний зүгээс туслах боломжтой юу?

Шүүхэд хандаж өр төлбөрөө гаргуулж болох хэдий ч шүүхийн шийдвэр гартал хугацаа их шаардагдахаас гадна амаргүй зам туулах нь олонтоо. Өр төлбөрөө барагдуулуулахаар эвлэлдэх журмаар ажил олгогч эсвэл ажил зуучлагч (агентур)-тай холбоо барих өөр арга зам байдаг. Хамгийн чухал нь эдгээр аргуудын аль алиныг нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ч ашиглах боломжтой байдаг.  Хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг бичиж манайд хандсан тохиолдолд бидний зүгээс ажил олгогчоос олгоогүй цалинг нөхөн олгуулахад шаардагдах зарим бичиг баримтыг бэлтгэхэд тусална.  

Миний хувьд туршилтын хугацаа дууссан байсан ч ажил олгогч намайг өвчтэй гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Ажил олгогч ийм эрхтэй юү?

Дүрэм журамд тодорхой заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгах боломжтой. Ажил олгогч ажилтныг өвчтэй байх үед ажлаас нь халах эрхгүй, үүнээс гадна ажилтан нь цалингийн нөхөн олговор, өвчилсний (хөдөлмөрийн чадвараа түр алдсны) тэтгэмж авах эрхтэй. Ажил олгогч таныг хууль бусаар ажлаас халсан тохиолдолд та хоёр сарын дотор хөдөлмөрийн гэрээг үндэсгүй цуцалсан тухай нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Ажил олгогч намайг эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй болохын тулд сар бүрийн цалингаасаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлөх үүрэгтэй гэж хэлсэн. Энэ үнэн үү?

Шимтгэлийг ажилтан, ажил олгогчийн аль аль нь төлдөг. Нийт цалингаас 34 хувийг шимтгэлд суутгадаг ч ажилтны нийт цалингаас эрүүл мэндийн даатгалд 4,5 %, нийгмийн даатгалд 6,5 % тус тус суутгадаг. Таны цалингаас суутгах шимтгэлийн хэмжээг цалингийн цахим тооллын аль нэгэн машинаар лавлах боломжтой (https://portal.pohoda.cz/dane-ucetnictvi-mzdy/mzdy-a-prace/kalkulacky/vypocet-ciste-mzdy-pro-rok-2021/).  

Ажил олгогч нь ажилтны цалингаас төрөөс заасан хэмжээнээс хэтрүүлэн суутгах эрхгүй.

Ажил олгогч намайг чөлөө авахыг шаардсан. Би цалингийн нөхөн олговор авах эрхтэй юү?

Цалинтай, цалингүй чөлөө гэдгээс шалтгаална. Цалинтай чөлөө авсан хугацаанд та цалингаа авах эрхтэй. Харин цалингүй чөлөө авсан хугацаанд цалин олгохгүй бөгөөд ажилтан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлаар ажил олгогчтой өөрөөр тохиролцоогүй бол өөрөө хариуцна.

Хэн ч ажилтнаа чөлөө авахыг шаардах эрхгүй, чөлөөг зөвхөн ажилтны хүсэлтээр олгодог гэдгийг анхаарна уу!

Ажил хайхдаа юуг анхаарах ёстой вэ?

Ажил хайх явцад гарах бэрхшээлээс зайлсхийх зөвлөмж, арга ухаан.

Бид хохирогчдыг хамгаалж, тэдэнд тусалдаг

“Ла Страда Ческа Република” олон нийтийн байгууллага нь (“Ла Страда” гэж хялбарчилж болно) мөлжлөг, хүний наймааны хохирогчдод дэмжлэг, тусалцаа үзүүлдэг.

Яаралтай тусламж

Материаллаг тусламж

Бид хамтдаа таны нөхцөл байдалд шийдэл олно.