Бидний тухай

“Ла Страда Ческа Република” олон нийтийн байгууллага нь (“Ла Страда” гэж хялбарчилж болно) мөлжлөг, хүний наймааны хохирогчдод дэмжлэг, тусалцаа үзүүлдэг.

Бидний санал болгож буй үйлчилгээ

Учирсан бэрхшээлээ бусдын тусламжгүйгээр шийдэж чадахгүй байдал хэнд ч тохиолддог. Хэрэв танд тийм зүйл тохиолдоод байгаа бол та цаг алдалгүй манай байгууллагад ханд. Асуудлыг шийдэх арга замыг хамтдаа хайя.

Таны ажил болон ажил олгогч асуудалтай байгаа гэдгийг хэрхэн мэдэх вэ?

  • Дургүй ажлыг албадан хийлгүүлж байна.
  • Хүний нэр хүндийг гутааж доромжилсон нөхцөлд ажиллуулдаг.
  • Таны биеийн байцаалт, бичиг баримтыг хураан авсан.
  • Та хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй байна.
  • Таны хаашаа явах, хэнтэй уулзахыг байнга хянаж шалгадаг. 
  • Таны бие болон сэтгэл санаанд халддаг.
  • Таныг хуурч мэхэлсэн.
  • Таныг айлган сүрдүүлдэг.
  • Та ажлаасаа хууль бусаар халагдсан.
  • Дээр дурсан зүйлүүдийн аль нэг нь танд тохиолдсон учраас та одоо Чех Улсад хууль бусаар оршин сууж байгаа.

Дээрх нөхцлүүдийн аль нэгэнд нь тийм гэж хариулсан тохиолдолд та хүнийн наймааны гэмт хэргийн хохирогч болсон эсвэл хүний наймаа, мөлжлөгт өртсөн байж болзошгүй. Хэрэв тийм бол манай байгууллагаас танд хямралын үеийн наад захын тусламж үзүүлэх, хамгаалах байранд оруулах, нийгмийн болон эрх зүйн асуудлаар мэргэжлийн тусалцаа үзүүлэх боломжтой. Хэдийгээр та энд дурдагдаж буй нөхцөлд хамаарах эсэхдээ эргэлзэж байлаа ч манай байгууллагад утсаар хандаарай.

Бид дор дурдсан тусалцааг хүний наймааны гэмт хэрэг, мөлжлөгт өртсөн хүмүүст үзүүлэх боломжтой. Үүнд,

  • Цаашид асуудлаа хэрхэн яаж шийдэх талаар зөвлөгөө өгнө. 
  • Мөнгөн болон материаллаг тусламжид өөрийг тань хамруулна. 
  • Таныг байранд оруулна. 
  • Таныг эх орондоо саадгүй буцахад туслана.
  • Таны зөвшөөрөлгүйгээр таны нууцыг бусдад задруулахгүй.

Манай нийгмийн ажилтан танд өөрийнх зорилгоо тодорхойлж зорилгодоо хүрэхийн тулд хэдий хэр хугацаа орох талаар төлөвлөгөө гаргахад тусална. Жишээ нь: байр түрээслэх, шинэ ажил олох, хоол хүнс болон наад захын хэрэгцээний зүйл худалдан авахад шаардагдах мөнгө, мөн хуучин ажил олгогчоос төлөөгүй цалингаа яаж авах талаар зөвлөгөө өгөх гэх мэт. Бидний зүгээс хэрхэн туслах болон цаашид энэ талаар ямар арга хэмжээ авах тухай мэдээлэл өгнө.

SOS  Шуурхай утас

(+420) 222 71 71 71, 800 077 777 (үнэ төлбөргүй)

Да 10.00–16.00 (чех, англи, орос, румын хэлээр)
Мя 10.00–16.00 (чех, англи, орос, румын хэлээр)
Лх 10.00–16.00 (чех, англи, орос, румын хэлээр), 12.00 – 16.00 (тагалог хэлээр)
Пү 10.00–16.00 (чех, англи, орос, румын хэлээр)
Ба 10.00–14.00 (чех, англи, орос, румын хэлээр)

И-мейл: pomoc@strada.cz
facebook: https://www.facebook.com/lastradacr/

Ажлын бус цагаар “Ла Страда”-гийн шуурхай утсанд дуудлага бичигч ажилладаг бөгөөд таны үлдээсэн дуудлагын дагуу бид эргэж холбоо барина.

FAQ

Учирч болзошгүй зарим тохиолдлууд, шийдэх арга зам, түгээмэл гардаг асуулт

Олон хүн манай байгууллагад хандан бидний явуулж буй үйл ажиллагааны талаар болон мөлжлөг, хүний наймааны гэмт хэргийн талаар асууж лавладаг. Зарим нэг асуулт байнга давтагддаг тул та бүхний анхаарлыг татаж магад хэмээн хариулт бэлдлээ. Гэхдээ нөхцөл байдлыг тухай бүрд нь харгалзан үзэх шаардлагатай байдаг. Та бүхэнд өөр асууж тодруулах зүйл байвал бидэнд хандаарай.

Би Чех Улсад агентураар дамжуулан ажил хийж байсан бөгөөд нийт 3 сарын цалингаа авч чадахгүй байна. Цалингаа нөхөн олгуулахад та бүхний зүгээс туслах боломжтой юу?

Шүүхэд хандаж өр төлбөрөө гаргуулж болох хэдий ч шүүхийн шийдвэр гартал хугацаа их шаардагдахаас гадна амаргүй зам туулах нь олонтоо. Өр төлбөрөө барагдуулуулахаар эвлэлдэх журмаар ажил олгогч эсвэл ажил зуучлагч (агентур)-тай холбоо барих өөр арга зам байдаг. Хамгийн чухал нь эдгээр аргуудын аль алиныг нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ч ашиглах боломжтой байдаг.  Хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг бичиж манайд хандсан тохиолдолд бидний зүгээс ажил олгогчоос олгоогүй цалинг нөхөн олгуулахад шаардагдах зарим бичиг баримтыг бэлтгэхэд тусална.  

Миний хувьд туршилтын хугацаа дууссан байсан ч ажил олгогч намайг өвчтэй гэсэн  шалтгаанаар ажлаас халсан. Ажил олгогч ийм эрхтэй юү?

Дүрэм журамд тодорхой заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгах боломжтой. Ажил олгогч ажилтныг өвчтэй байх үед ажлаас нь халах эрхгүй, үүнээс гадна ажилтан нь цалингийн нөхөн олговор, өвчилсний (хөдөлмөрийн чадвараа түр алдсны) тэтгэмж авах эрхтэй. Ажил олгогч таныг хууль бусаар ажлаас халсан тохиолдолд та хоёр сарын дотор хөдөлмөрийн гэрээг үндэсгүй цуцалсан тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.    

Ажил олгогч намайг эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй болохын тулд сар бүрийн цалингаасаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлөх үүрэгтэй гэж хэлсэн. Энэ үнэн үү? 

Шимтгэлийг ажилтан, ажил олгогчийн аль аль нь төлдөг. Нийт цалингаас 34 хувийг шимтгэлд суутгадаг ч ажилтны нийт цалингаас эрүүл мэндийн даатгалд 4,5 %, нийгмийн даатгалд 6,5 % тус тус суутгадаг. Таны цалингаас суутгах шимтгэлийн хэмжээг цалингийн цахим тооллын аль нэгэн машинаар лавлах боломжтой (https://portal.pohoda.cz/dane-ucetnictvi-mzdy/mzdy-a-prace/kalkulacky/vypocet-ciste-mzdy-pro-rok-2021/).  

Ажил олгогч нь ажилтны цалингаас төрөөс заасан хэмжээнээс хэтрүүлэн суутгах эрхгүй.

Ажил олгогч намайг чөлөө авахыг шаардсан. Би цалингийн нөхөн олговор авах эрхтэй юү? 

Цалинтай, цалингүй чөлөө гэдгээс шалтгаална. Цалинтай чөлөө авсан хугацаанд та цалингаа авах эрхтэй. Харин цалингүй чөлөө авсан хугацаанд цалин олгохгүй бөгөөд ажилтан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлаар ажил олгогчтой өөрөөр тохиролцоогүй бол өөрөө хариуцна.

Хэн ч ажилтнаа чөлөө авахыг шаардах эрхгүй, чөлөөг зөвхөн ажилтны хүсэлтээр олгодог гэдгийг анхаарна уу!

Ажил олгогч намайг анх тохиролцсноос өөр ажил хийлгүүлэх / өөр газарт ажиллуулах
хүсэлтэй байна. Ийм зүйл шаардах эрхтэй юү?


Ажил олгогч юун түрүүнд ажилтантай анх тохиролцсноос өөр ажил хийлгүүлэх талаар харилцан
тохиролцох ёстой. Хэрэв танд нэр заасан газарт тодорхой местэн дээр ажиллах зорилгоор
хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон тохиолдолд та уг зөвшөөрөлд заасан ажлыг л гүйцэтгэх
үүрэгтэй.

Би ЕХ-ны гишүүн бус орны иргэн бөгөөд ажил хайж байна. Надад ажил олоход туслах боломжтой юу?

Ажил хэрхэн хайх талаар танд зөвлөгөө өгч, туслах боломжтой. Гадаадын иргэн Чех Улсад ямар нөхцөлд хөдөлмөр эрхлэх боломжтой, ямар бичиг баримт бүрдүүлэх, ажил хайж байгаа үедээ юунд анхаарах, юунаас болгоомжлох талаарх мэдээлэл өгнө. Харин тодорхой ажлыг байранд зуучлах боломжгүй.

Би агентураар дамжуулж ажиллаж байгаа бөгөөд агентур миний визийг хүчингүй болгоно гэж сүрдүүлэхээс гадна ийм төрлийн визээр өөр газарт ажиллах боломжгүй гэж хэлдэг. Энэ үнэн үү?

Хэрэв та агентураар дамжуулж ажиллаж байгаа бол тодорхой нөхцөлд таны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох аль эсвэл Чех Улсад түр амьдарч буй хаягийг бүртгэлээс хасуулж болох боловч визийг хүчингүй болгох боломжгүй. Хэрэв танд хөдөлмөр эрхлэх зорилгоор (виз 61) виз олгосон бол та Чех Улсад заавал агентураар дамжуулалгүй өөр шугамаар хөдөлмөр эрхлэх эрхтэй. Хэрэв та агентурт албан газарт өөрийг тань төлөөлөх итгэмжлэл өгсөн бол итгэмжлэлээ цуцалсан талаар эдгээр газруудад мэдэгдэх нь зүйтэй.   

Чех Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө агентур/ажил зуучлагч нараар хөөцөлдүүлж байна. Хөөцөлдүүлж байгаа хөлсөнд нь нутгаасаа гарахаасаа өмнө нэлээд хэмжээний мөнгө төлсөн боловч Чех Улсад орж ирсний дараа надаас дахин мөнгө нэхэж байна, гэвч надад одоо мөнгө байхгүй.  Тэд надаас дахин мөнгө нэхэх эрхтэй юү?

Агентур, ажил зуучлагч нарт найдалгүй асуудлаа шууд ажил олгогчтой шийдвэрлэхийг зөвлөж байна. Ийм тохиолдолд та замын зардал, хөдөлмөрийн гэрээ гаргуулсан, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгуулах зэрэг ямар ч үндэслэлгүй их хэмжээний төлбөр төлөх шаардлагагүй болно. Виз олгуулах / сунгуулах хүсэлт гаргахад БНЧУ-ын ДХЯ-ны ОШСБГ-ын хураамж зэрэг төлвөл зохих төлбөрийг холбогдох албан газруудад шууд төлнө. Ажилтнаас хөдөлмөр зуучилсан төлбөрийг авах нь Чех Улсын хуульд харш.

Ямар үүрэг хүлээж, ямар бичиг баримтад гарын үсэг зурсан бэ гэдгээс олон зүйл шалтгаална. Өөртөө тохиолдсон байдлын талаар хуульч (өмгөөлөгч)-өөс зөвлөгөө авах нь хамгийн зөв. Ингэхийн тулд манай шуурхай дуудлагын утсаар хандаж зөвлөгөө аваарай.

Би Чех Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор богино хугацааны визээр ирсэн бөгөөд визний хугацаа удахгүй дуусна. Ажил олгогч миний бичиг баримтыг хөөцөлдөж өгнө, ажлаа үргэлжлүүлэн хийж болно гэх юм. Үүнд нь итгэж болох болов уу? 

Зөвхөн тодорхой нэр заасан ажил олгогчид хөдөлмөр эрхлэх зориулалттай олгодог тул богино хугацааны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгахгүй. Ийм төрлийн визтэй гадаадын иргэн ажил олгогчоо өөрчлөх ямар ч боломжгүй. Ямар нэгэн асуудалд орооцолдохгүйн тулд ажил олгогчоосоо өөрийн чинь оршин суух асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар асууж, мэргэжлийн хүмүүсээс (жишээ нь: гадаадын иргэдэд тусалцаа үзүүлдэг төрийн бус байгууллага)  зөвлөгөө авах нь зүйтэй.     

Би Чех Улсад ажилтны картны үндсэн дээр ажиллаж байгаа бөгөөд ажил олгогчоо өөрчилвөл болох болов уу? 

Болно. Хэрэв таны хамгийн анхны ажлын карт бол ажил олгогчоо ажлын карт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарйн дараа (ажлаа эрүүл мэндийн шалтгаанаар, ажил олгогчтой зохион байгуулалтын асуудлаар, жишээ нь: цалин хөлс олгогдох гэх мэт) шалтгаанаар ажил олгогчоо өөрчлөх боломжтой. Хөдөлмөрийн гэрээг ямагт бичгээр цуцлана. Мэргэшсэн ажилтан зэрэг засгийн газраас хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрийн хүрээнд олгосон карт эзэмшигчдийн хувьд өөр нөхцөл үйлчилдэг болохыг анхаарна уу! 

Ажил олгогчоо өөрчилж байгаа тохиолдолд ямар нэгэн асуудалд ороолцолдохгүй тулд хуульч / өмгөөлөгч, гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг аль нэгэн төрийн бус байгууллагад хандан зөвлөгөө авах эсвэл манай шуурхай утсаар холбогдох нь зүйтэй.

Би Чех Улсад оршин суух зөвшөөрөл, хоёр жилийн хөдөлмөрийн гэрээтэй. Ажил олгогч намайг зуучлалын болон визийн төлбөр, замын зардлаа төлсний дараа л ажлаа сольж болно гэж дарамталж байна. Ингэж дарамтлах эрхтэй юү?

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу та хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрхтэй, хэн ч таныг ажил солиулахгүй гэж дарамтлах эрхгүй. Зардал, өр төлбөрийн хувьд ажил олгогчийн өмнө таны хүлээж гарын үсэг зурсан болзлоос шалтгаална. Үүссэн нөхцөл байдлынхаа талаар хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах эсвэл – манай байгууллагын шуурхай утсаар ярьж зөвлөгөө авах боломжтой. 

Би Чех Улсад Мэргэшсэн ажилтан хөтөлбөрийн шугамаар ирсэн (Украин / Филипин / Серб гэх мэт…). Ийм болохоор би ажлаа сольж болох уу?

Чех Улсад засгийн газрын хөтөлбөрийн шугамаар ирсэн тохиолдолд оршин суух зөвшөөрлөө өөрчлөх / хугацааг нь сунгуулах нөхцөл өөр байдаг. Та гадаадын иргэдэд тусалцаа, үйлчилгээ үзүүлдэг аль нэгэн төрийн бус байгууллагад хандах эсвэл манай шуурхай утсаар ярьж зөвлөгөө авах нь зүйтэй.

Чех Улсад визгүй зорчдог Украин / Гурж / Молдав… улсын иргэний хувьд Чех Улсад ирээд амьдарч байхдаа ажил олсон. Ажилд авъя гэж байгаа ажил олгогч маань хөдөлмөр эрхлэх виз хөөцөлдөж өгөх зорилгоор надаас мөнгө нэхэж байна. Энэ хүнд итгэж болох үү?

Та Чех Улсад визгүй зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэх эрхгүй, хөдөлмөр эрхлэхийн тулд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, зориулалтын оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай. Оршин суух зөвшөөрөл олгуулах хүсэлтээ танай нутагт суугаа Чех Улсын Элчин сайдын яаманд гаргана. Хэрэв Чех Улсад удаан хугацааны оршин суух ямар нэгэн төрлийн зөвшөөрөлгүй бол Чех Улсын нутаг дэвсгэрт ийм хүсэлт гаргах эрхгүй.

Гадаад улсад аюулд өртөлгүй хөдөлмөр эрхлэх арван дүрэм

1

Амьдрах газар, хийх ажлынхаа талаар аль болох дэлгэрэнгүй мэдээлэл олж авахыг хичээ.

2

Гэртээ хөдөлмөрийн гэрээний хуулбар, гадаад улсад оршин суух болон холбоо барих хаяг, бусад мэдээллээ үлдээ.

3

Үүнээс гадна гадаад паспортын хуулбар, одоо байгаа үеийнхээ цээж зургийг гэртээ үлдээхэд илүүдэхгүй.

4

Эх орондоо амьдардаг таны итгэлийг даах хүнтэй тогтмол харьцаатай байх нь маш чухал.

5

Гадаад улсад байх хугацаандаа гадаад паспортоо бусдад өгч болохгүй, байнга биедээ авч явна.

6

Хэрэв та Европын Холбооны гишүүн орны иргэн бол таны иргэний үнэмлэх Европын Холбооны улс орнуудын нутаг дэвсгэрт хүчинтэй байдаг хэдий ч гадаад паспортоо биэдээ авч явахад илүүдэхгүй. 

7

Аль болохоор цалингаа бэлнээр бус, дансаар ав.

8

Ажил зуучлагч эсхүл ажил олгогчоос зээл, ямар нэгэн бэлэг сэлт авч болохгүй.

9

Ажил зуучлагч эсвэл ажил олгогчийн ааш авир өөрчлөгдөж байгаа эсэхийг сайтар ажигла. Жишээ нь: явах огноог гэнэт өөрчлөх, албан бичиг хөөцөлдөхөө шалтгаангүй хойшлуулах, өөрчлөлтийг хүчээр тулгах гэх мэт.

10

Та нутгаасаа гарахаасаа өмнө таны амьдрах гэж буй улсад суугаа өөрийнхөө ЭСЯ-ны утас, тухайн улсад үйлчилдэг шуурхай тусламжийн утас, төрийн бус байгууллагатай харилцах утас зэргийг олж аваад явах нь зүйтэй.

Хаяг

La Strada Česká republika, o.p.s.
P. O. Box 305
111 21 Praha 1
Česká republika
IČ: 25656317

Tel.: +420 222 721 810
E-mail: lastrada@strada.cz

Хүндрэлд орсон үед хандаж болох байгууллагуудын харилцах утас, хаяг

  • БНЧУ-ын Цагдаагийн газар – 158 (www)
  • Түргэн тусламж – 155 (www)
  • Гадаад улсаас Чех Улсад суугаа ЭСЯ, консулын газрын жагсаалт (www)
  • Элчин сайдын яамдуудын хаяг, утас (www)
  • БНЧУ-ын Дотоод хэргийн яам – гадаадын иргэдэд зориулсан мэдээлэл (www)

Санал хүсэлт, гомдол

Та бүхний гаргасан санал хүсэлт, гомдол нь бидэнд ажлын бүтээмжээ сайжруулахад тодорхой хувь нэмрээ оруулах болно.

Гомдол гаргах зааврыг эндээс үзнэ үү:

Гомдол гаргах:

a) биечлэн – таны асуудлыг хариуцаж байгаа нийгмийн ажилтанд эсвэл өөр ажилтанд сэтгэл дундуур байгаагаа хэлнэ. Нийгмийн ажилтан таны гомдлыг тэмдэглэн бүртгэлийн дугаар олгож барагдуулах тал дээр ажиллана. Гомдол гарсан тухай ниймгийн үйлчилгээний ажилтнууд нийгмийн ахлах ажилтанд мэдэгдэх үүрэгтэй. Байдал дээрдээгүй тохиолдолд нийгмийн үйлчилгээний эрхлэгчид бичгээр эсвэл урьдчилан тохиролцсон уулзалтан дээр энэ тухай мэдэгдэнэ. Хямралд өртөгсөдөд үзүүлэх тусламжтай холбоотой гомдлыг 5 хоногт, хамгааллын байртай холбоотой гомдлыг 15 хоногийн дотор барагдуулна. Гомдол барагдуулсан тухай амаар, (хүсвэл мэдэгдлийг бичгээр өгнө) мэдэгдэх бөгөөд энэ тухай нууцалсан тэмдэглэл үйлдэж гомдол гаргагчийн хувийн хэрэгт оруулна. Гомдол барагдуулсан ажиллагаанд сэтгэл хангалтгүй байгаа бол “Ла Страда” байгууллагын захиралд бичгээр өргөдөл гаргана. Өргөдлийг шалгаж 15 хоногийн дотор хариуг бичгээр мэдэгдэнэ.   

б) нууцаар шөнийн ээлжтэй хамгааллын байрны, “Ла Страда” байгууллагын иргэд хүлээн авах төвд байршуулсан зориулалтын хайрцагт эсвэл шуудангаар илгээнэ. Хайрцгийг сард 1 удаа хамгааллын байрны эрхлэгч шалгаж гомдлыг барагдуулдаг. Гомдол барагдуулсан тухай мэдэгдлийг иргэд хүлээн авах төвийн мэдээллийн самбарт тавина.  

в) та өөрөө сонгож авсан төлөөний хүнээрээ дамжуулан гаргах боломжтой.

Амаар гомдол гаргах тохиолдолд манай байгууллагын орчуулагчийн үйлчилгээг авах боломжтой. Бичгээр гомдол гаргах тохиолдолд нийгмийн ажилтантай харилцдаг хэлээрээ бичнэ. Манай байгууллагаас санал болгож байгаа эсвэл зуучилж байгаа үйлчилгээ сэтгэлд тань хүрэхгүй байх аваас таныг хариуцсан нийгмийн ажилтанд энэ тухай мэдэгдэнэ үү. 

Манай байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг сайжруулах тал дээр танд ямар нэгэн санаа оноо байвал таны асуудлыг хариуцсан нийгмийн ажилтан эсвэл нийгмийн үйлчилгээний эрхлэгчид энэ талаар санал гаргах боломжтой. Ийм тохиолдолд саналыг хүлээн авсан болон хэрхэн шийдсэн талаар хариу өгөх албагүй.

Lorem ipsum

27. 6. 2022

La Strada чат

U příležitosti Mezinárodního dne podpory obětem násilí (mučení), který každoročně připadá na 26. června, jsme spustili novou chatovou službu, pomocí níž se s námi můžete bezplatně a anonymně spojit. Chceme tímto vyjádřit úctu všem obětem tohoto trestného činu a zároveň upozornit, že i obchodování s lidmi a vykořisťování bývá často spojeno s násilím, nebo třeba se zneužitím tísně a závislosti…

Náš nový chat je Vám k dispozici v běžných hodinách a jazycích naší SOS linky a vstup do chatu nejdete zde: chat La Strada nebo přímo na levé liště našeho webu. Využít můžete samozřejmě také telefon či e-mail.
 
SOS  SOS LINKA LA STRADA

 

(+420) 222 71 71 71, 800 077 777 (bezplatné volání)

PO 10.00–16.00 (český, anglický, ruský a rumunský jazyk)
ÚT 10.00–16.00 (český, anglický, ruský a rumunský jazyk)
ST 10.00–16.00 (český, anglický a ruský jazyk), 12.00–16.00 (tagalog)
ČT 10.00–16.00 (český, anglický, ruský a rumunský jazyk)
10.00–14.00 (český, anglický, španělský a bulharský jazyk)

e-mail: pomoc@strada.cz
facebook: https://www.facebook.com/lastradacr/

https://www.strada.cz/hledam-pomoc/

Mimo provozní hodiny SOS linky La Strada je k dispozici záznamník, kde můžete zanechat vzkaz a my se Vám ozveme zpět.