Чех Улсын Ла Страда Дүрвэгсдийн байр, (§57)

Илгээлт

Чех улсын Ла Страда Дүрвэгсдийн байр нь Үйлчлүүлэгчиддээ хүний худалдаа ба мөлжлөгт өртөгдсөнөөс үүссэн амьдралын хүнд асуудлуудаа шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, идэвхижүүлэх нөхцлийг бий болгохын тулд хандаж байна.
Үйлчилгээ нь түр хугацааны, үнэ төлбөргүй, аюулгүй байр; амьдрах таатай орчин; нийгэмд ажил эрхлэлтийг зуучласнаар бие даасан амьдралаа бий болгох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн.

Үйлчилгээ хэнд зориулагдсан вэ?

Чех Улсын Ла Страда Дүрвэгсдийн байр нь:

  • худалдагдсан болон мөлжигдөж байгаа хүмүүст, өөрөөр хэлбэл, хууртагдсан ба/буюу албадан хөдөлмөр эрхэлж байгаа, үүний дотор биеэ үнэлэх болон бусад хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст зориулагдсан. Ийм хүмүүсийн нийгмийн хүнд нөхцөл нь тодорхой шилжилтийн хугацаанд тэднийг амьдрах байраар хангахыг шаарддаг.

Үйлчилгээ нь 18 ба түүнээс дээш насны, Чех болон гадаад улсын иргэдэд тэдний оршин суух статусаас хамаарахгүйгээр олгогдоно.

Ашиг тус

Ажилтнууд нь Үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллахдаа тэдний хувийн хэрэгцээ болон бие даасан байдал, эрхийг хамгаалахыг урьдал болгоно. Ажилтан, ажилчид нь үйлчилгээ авч байгаа хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралд аливаа шүүмжлэл, ёс зүйн шүүхгүйгээр хүндэтгэлтэй хандана.

Зорилго:
  • Үйлчлүүлэгчдийг 1 жилээс илүүгүй хугацаагаар амьдрах байраар хангаж, энэ хугацаанд өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны боломж олгох (байраа цэгцлэх, угаалга индүүдлэг хийх, ор дэрний болон хувийн ариун цэврийн хэрэгслээ янзлах, хоол унд бэлтгэх гэх мэт)
  • Шаардлагатай хэсэг хугацаанд үйлчлүүлэгчдэд заавал шаардагдах суурь хангамж ба хэрэгцээтэй санхүүгийн хангамж олгох, амьдралын хүнд нөхцлөөс гарахад дэмжлэг үзүүлэх
  • Үйлчлүүлэгчид болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, сайжруулах
  • Өдөр тутмын болон чөлөөт цагийг идэвхтэй өнгөрөөх нөхцлийг хангах
  • Өөрийн хувийн зорилгыг хэрэгжүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх
  • Үйлчлүүлэгчдэд өөрийн сонирхлыг хамгаалахад дэмжлэг болон мэдээлэл олгох, хувийн амьдралдаа хянан өөрчлөх шинэчлэл ба эрхийг баталгаажуулах
  • Хүний худалдаа, мөлжлөгтэй холбогдон үүсэх гэмт хэргийн үр дагаврыг багасгах
  • Цаашдын амьдралаа манай үйлчилгээг дахин авахгүй байхаар сайжруулах талаар Үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах

Яаралтай тусламж § 60

Илгээлт

Чех Улсын Ла Страда Яаралтай тусламжийн байр нь хүний худалдаа ба мөлжлөгт өртөгдсөнөөс үүссэн бодит аюултай нөхцлийг шийдвэрлэх, нийт байдлыг тогтворжуулах нөхцөлийг бий болгохын тулд хандаж байна.
Түр хугацаагаар, дээд тал нь 7 хоног хүртэл, үнэ төлбөргүй, аюулгүй таатай орчин; нийгэмд ажил эрхлэлтийг зуучласнаар бие даасан амьдралаа бий болгох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн.

Чех Улсын Ла Страда Яаралтай тусламж нь хүмүүс хоорондоо өөрсдийн хүсэл хэрэгцээний талаар зөвлөлдөх, туулж өнгөрүүлсэн мөлжлөг, хүний худалдаатай холбогдолтой сэтгэгдлээ хуваалцах аюулгүй таатай орчиныг бий болгохын тулд хандаж байна.
Үйлчлүүлэгчдээс авсан мэдээллийн үндсэн дээр яаралтай арга хэмжээ авч тэдэнд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэн, бий болоод байгаа амьдралын онц хүнд байдлыг шийдвэрлэн, бие болон сэтгэлийг зоригжуулан ажиллана.

Ашиг тус

Ажилтнууд нь Үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллахдаа тэдний хувийн хэрэгцээ болон бие даасан байдал, эрхийг хамгаалахыг урьдал болгоно. Ажилтан, ажилчид нь үйлчилгээ авч байгаа хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралд аливаа шүүмжлэл, ёс зүйн шүүхгүйгээр хүндэтгэлтэй хандана.

Үйлчилгээ хэнд зориулагдсан вэ?

Чех Улсын Ла Страда Яаралтай тусламжийн байр нь:

  • худалдагдсан болон мөлжигдөж байгаа хүмүүст, өөрөөр хэлбэл, хууртагдсан ба/буюу албадан хөдөлмөр эрхэлж байгаа, үүний дотор биеэ үнэлэх болон бусад хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст зориулагдсан.

Амьдрал ба эрүүл мэндэд аюул учруулж байгаа гэсэн үүднээс тэдний нийгэм дэх хүнд нөхцөлийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд эдгээр хүмүүсийг маш яаралтай орон байраар хангах арга хэмжээ авна.

Яаралтай тусламжийн үйлчилгээ нь:

  • худалдагдсан болон мөлжигдөж байгаа хүмүүст, өөрөөр хэлбэл, хууртагдсан ба/буюу албадан хөдөлмөр эрхэлж байгаа, үүний дотор биеэ үнэлэх болон бусад хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст зориулагдсан.
  • Хүнд байдлаас шалтгаалан худалдагдах болон мөлжигдөхөд тун ойрхон байгаа хүмүүст

Амьдрал ба эрүүл мэндэд аюул учруулж байгаа гэсэн үүднээс эдгээр хүмүүст яаралтай тусламж шаардлагатай.

Үйлчилгээ нь амьдрал ба эрүүл мэндэд аюул учруулж байгаа, 18 ба түүнээс дээш насны Чех болон гадаад улсын иргэдэд тэдний оршин суух статусаас хамаарахгүйгээр олгогдоно. Эмнэлгийн үйлчилгээ нь нэр хаягийн бүртгэлгүйгээр олгогдож болно.

Зорилго

Үйлчилгээний гол зорилго нь:

  • Үйлчлүүлэгчдийн хүнд байдлыг арилгаж тэдний амьдрал, эрүүл мэндэд учирсан аюулыг багасгах
  • Яаралтай тусламж үзүүлэх

Чех Улсын Ла Страда Яаралтай тусламжийн байрны хүрээнд зорилгууд нь:

  • Үйлчлүүлэгчдэд 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд орон байраар хангаж, энэ хугацаанд өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны боломж олгох (байраа цэгцлэх, угаалга индүүдлэг хийх, ор дэрний болон хувийн ариун цэврийн хэрэгслээ янзлах, хоол унд бэлтгэх гэх мэт)
  • Дээд тал нь 7 хоногийн хугацаанд үйлчлүүлэгчдэд заавал шаардагдах суурь хангамж ба хэрэгцээтэй санхүүгийн хангамж олгох, амьдралын хүнд нөхцлөөс гарахад дэмжлэг үзүүлэх
  • Үйлчлүүлэгчид болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, сайжруулах
  • Үйлчлүүлэгчдэд өөрийн сонирхлыг хамгаалахад дэмжлэг болон мэдээлэл олгох, хувийн амьдралдаа хянан өөрчлөх шинэчлэл ба эрхийг баталгаажуулах
  • Хүний худалдаа, мөлжлөгтэй холбогдон үүсэх гэмт хэргийн үр дагаврыг багасгах

Яаралтай тусламжийн (эмнэлгийн) хүрээнд:

  • Хүний худалдаа, мөлжлөгтөөс үүдэн гарсан үйлчлүүлэгчдийн амьдрал, эрүүл мэндэд учирсан аюулыг багасгах зорилгоор тэдэнтэй нягт холбоотой ажиллах
  • Дээд тал нь 7 хоногийн хугацаанд үйлчлүүлэгчдэд заавал шаардагдах суурь хангамж ба хэрэгцээтэй санхүүгийн хангамж олгох, амьдралын хүнд нөхцлөөс гарахад дэмжлэг үзүүлэх
  • Үйлчлүүлэгчдийн амьдралын хүнд нөхцлийг шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, тэднийг нийгмээс тусгаарлахаас хамгаалах арга хэмжээг ойлгомжтой хэлбэрээр тухайн хүний эх хэл дээр нь явуулах
  • Хүний худалдаа, мөлжлөгтэй холбогдон үүсэх гэмт хэргийн үр дагаврыг багасгах
  • Үйлчлүүлэгчэд тайлбаралан таниулах замаар тэдний хүнд байдал, осолтой ажлаас үүдэн гарч болох аюулыг багасгах
  • Үйлчлүүлэгчдийн эрх, эрх ашгийн баталгааг нэмэгдүүлэх

Чех Улсын Ла Страда Зөвлөлгөө өгөх газар (§37)

Илгээлт

Чех Улсын Ла Страда Зөвлөлгөө өгөх газар нь хүмүүс хоорондоо өөрсдийн хүсэл хэрэгцээний талаар зөвлөлдөх, туулж өнгөрүүлсэн мөлжлөг, хүний худалдаатай холбогдолтой сэтгэгдлээ хуваалцах аюулгүй таатай орчиныг бий болгохын тулд хандаж байна.
Үйлчлүүлэгчдээс авсан мэдээллийн үндсэн дээр тэдэнд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэн, бий болоод байгаа амьдралын онц хүнд байдлыг шийдвэрлэн, бие болон сэтгэлийг зоригжуулан ажиллана.
Үйлчилгээг биечлэн уулзан ярилцаж болон утсаар үзүүлнэ.

Ашиг тус

Үйлчлүүлэгчтэй хамтран ажиллахдаа ажилтан нь тэдний хувийн ашиг сонирхол болон тэдний эрхийг эрхэмлэнэ. Ажилчид нь үйлчилгээ авч байгаа хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралд аливаа шүүмжлэл, ёс зүйн шүүхгүйгээр хүндэтгэлтэй хандана.

Үйлчилгээ хэнд зориулагдсан вэ?

Чех Улсын Ла Страда Зөвлөлгөө өгөх газар нь:

  • худалдагдсан болон мөлжигдөж байгаа хүмүүст, өөрөөр хэлбэл, хууртагдсан ба/буюу албадан хөдөлмөр эрхэлж байгаа, үүний дотор биеэ үнэлэх болон бусад хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст
  • Хүнд байдлаас шалтгаалан худалдагдах болон мөлжигдөхөд тун ойрхон байгаа хүмүүст
  • худалдагдсан болон мөлжигдөж байгаа хүмүүстэй ойр дотно амьдарч ажиллаж байгаа хүмүүст
  • ажил хайж, гадаадад цагаачилж байгаа болон хүний худалдааь мөлжлөгтэй холбоотой мэдээлэл сонирхсон хүмүүст

Үйлчилгээ нь 18 ба түүнээс дээш насны, Чех болон гадаад улсын иргэдэд тэдний оршин суух статусыг хамаарахгүйгээр олгогдоно. Үйлчлэгч нь нэр, хаягаа мэдэгдэхгүйгээр үйлчлүүлж болно.

Зорилго:
  • Үйлчлүүлэгчдийн амьдралын хүнд нөхцлийг шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, тэднийг нийгмээс тусгаарлахаас хамгаалах арга хэмжээг ойлгомжтой хэлбэрээр тухайн хүний эх хэл дээр нь явуулахХүний худалдаа, мөлжлөгтэй холбогдон үүсэх гэмт хэргийн үр дагаврыг багасгах