|
|
Ла Страда, Чех улс ТББ –
хүний наймаанаас урьчилан
сэргийлэх, худалдаалагдсан хүмүүсийн
эрхийг хамгаалах, хөдөлмөрөө мөлжүүлж
байгаа хүмүүс болон биеэ үнэлэгчдэд
туслана.
Таныг болон таны мэдэх хэн
нэгнийг…
- хүсээгүй ажлыг тань
хийхийг тулган шаардсан,
- баримт бичгийг хурааж
авсан,
- ажлын хөлсийг
төлөөгүй,
- мөрдөн мөшгиж
байгаа,
- хүч хэрэглэсэн,
- хууран мэхэлсэн,
- айлган сүрдүүлж байгаа
бол
БИДЭНД ХАНДАНА УУ. БИД ТАНД ТУСАЛЖ
ЧАДНА.
Бусдад худалдаалагдсан
болон мөлжигдөж байгаа хүмүүст
нийгмийн халамжийн үйлчилгээ болон цаашдын
тусламжийг санал болгож байна…
- яаралтай тусламж (түр
богино хугацааны амьдрах байр, эмнэлгийн
болон сэтгэл зүйн туслалцаа, сэтгэл санааны
дэмжлэг, нэн тэргүүнд шаардлагатай хувцас,
хоол хүнс, ариун цэврийн хэрэгслээр
хангах)
- дүрвэгсдийн байр (нууц
орогнол, санхүүгийн тусламж, чөлөөт цагийн
үйл ажиллагаа, сурч боловсрох, хөдөлмөрийн
зах зээлд буцаж ороход туслах, дагалдан
дэмжлэг үзүүлэх)
- нийгмийн халамжийн
зөвлөлгөө (нийгмийн халамж, хууль эрх,
сэтгэл зүйн зөвлөлгөө, нэгж
байгууллагуудтай харьцахад дэмжлэг
үзүүлэх, цаашид тусламж үзүүлэх
байгуулагуудтай харьцаа тогтооход
зуучлах)
- хуулийн зөвлөлгөө
- орчуулга
.........
Ла Страда, Чех улс ТББ
Info/SOS: +420 222 717 171
E-mail: pomoc@strada.cz
Web: www.strada.cz
.........
МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ. ТАНЫ ӨГСӨН
ДАРААХЬ МЭДЭЭЛЛИЙГ ТАНЫ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР
БУСДАД ДАМЖУУЛАХГҮЙ.
.........
|